Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн баг тамирчдад 500 сая төгрөгийн урамшуулал олгоно

O.Admin
2024-04-10

Сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний Азийн аваргаас өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд Монголын эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа хүрэл медаль хүртэж, багийн спортын түүхэнд түүхэнд бичигдэх амжилт үзүүлэн билээ.и

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.