Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана.
Энэ удаагийн наадамд 34 их дээд сургуулийн 2400 гаруй оюутан тамирчид спортын 10 төрлөөр өрсөлдөнө. Мөн энэхүү наадмын жүдо, сагсан бөмбөгийн төрлүүдэд үндэсний шигшээ багийн тамирчдын 70 гаруй хувь оролцоно гэсэн судалгаа гарчээ. Наадмын бэлгэдлийг зөвхөн Монгол улсад байдаг "Мазаалай" баавгайг сонгосон байна.
Зохион байгуулагчид оюутны спортын наадмаар дамжуулж мазаалайг хайрлаж хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэхэд нийгмийн анхаарлыг хандуулахыг зорьжээ.