Аваргуудын лигийн энэ улирлын нээлтийн тоглолтоо “Реал” Италийн “Рома”-гийн талбайд зочлон хийж, 2:0-ээр хожсон билээ. Ингэснээр Европын тэмцээнд 43 тоглолт дараалан гоол оруулж, рекорд тогтоожээ.
Өмнөх рекордыг Английн “Тоттенхэм” клуб эзэмшиж байсан юм. Тус клуб 1961-1984 он хүртэл Европын тавцанд 42 тоглолт дараалан гоол оруулсан байжээ.