Монгол Форест Гамп буюу зургаан олимп, 11 ДАШТ-д уралдсан цор ганц марафонч Б.Сэр-Од

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-05-08

Гүйлтийн спортын домог “Зигги” хочит Б.Сэр-Од 42 насандаа зургаа дахь Олимпдоо оролцохоор болжээ. Ингэснээр тэрбээр зургаан олимпод оролцсон дэлхийн цор ганц марафонч болох билээ. Тиймээс МУГТ Б.Сэр-Одын тухай зарим баримтыг уншигчиддаа сонирхуулж байна. 

Түүний түүх бол хүсэл тэмүүлэл, тэвчээр, өөрийгөө ялах тухай түүх юм. Тэрбээр Англид бэлтгэл хийж байхдаа “Зигги” хочтой болжээ. Энэ нь “ялалт” гэсэн утгатай.

Хүүхэд байхаасаа тэр гүйж эхэлсэн. Түүнд дасгалжуулагч, зорилго ч байсангүй. 1990-ээд оны үед Монголд гүйлтийн спортыг хүмүүс тэр бүр ойлгодоггүй байв. Тэр ч утгаар Б.Сэр-Одыг бэлтгэлээ хийн уул хадаар гүйхийг харсан иргэд “галзуу хүн” гэж боддог байжээ.

Ser-Od Bat-Ochir of Team Mongolia reacts in the Men's Marathon on day...  News Photo - Getty Images

Б.Сэр-Од Говь-Алтай аймгийн харьяат. 12 настайдаа Улаанбаатарт шилжин ирж байжээ. Хүүхэд байхдаа хичээлдээ тааруу нэгэн байсан ч гүйх дуртай байв. Сургуулийнхаа гүйлтийн тэмцээнд анх оролцож, түвэггүй түрүүлэх тэр мэдрэмж түүнд таалагдаж байсан.

London Eye: Mongolia marathon man makes great strides as adopted Geordie |  The Independent | The Independent

2000 оны Зуны олимпыг тэр зурагтаар үзжээ. Эрэгтэйчүүдийн 10 мянган метрийн зайд Этиопын тамирчин Haile Gebrselassie түрүүлэхийг хараад тэр том мөрөөдөлтэй болсон. Яаж олон улсын тамирчин болдог юм бол, Олимп эсвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ямар боломж байдаг юм бол гэж боджээ.

Ингээд 2002 оноос олон улсын гараагаа эхэлсэн бөгөөд 2003 онд Парист болсон ДАШТ-д оролцож 2.26.39 цаг хурдалж, Монголын Үндэсний рекордыг эвдэж, 63 дугаар байрт орсон юм. Энэ хүртэл тэр 20 км-ээс урт зайд гүйж үзээгүй байв. 

Mongolia's marathon stalwart Bat-Ochir remains in it for the long run |  News | Oregon 22 | World Athletics Championship

Яагаад гэдгээ хэлж чаддаггүй ч тэр зүгээр гүйсэн. Эхний хэдэн км-ийг Кэнийн тамирчидтай ядах юмгүй туулсан ч, эцэстээ марафон тийм хялбар спорт биш гэдгийг ойлгожээ. Тамираа тасартлаа гүйж арайхийн барианд ороод дахиж гүйхгүй гэж шийдэв. Гэхдээ тэр бууж өгөөгүй. 2004 онд Хонконгод болсон гүйлтийн тэмцээнд оролцож, Кени, Этиопын тамирчидтай мөр зэрэгцэн 12 дугаар байрт орж ирсэн гуравхан ази тамирчны нэг болж байв.

Ser-Od Bat-Ochir of Mongolia Returns to the World Championship - The New  York Times

2009 онд Сэр-Од Англид олимпын аварга Haile Gebrselassie-тай уулзжээ. Энэ үеэр тэр түүнээс “Өөрийнхөө замыг тодорхойл, бусдын юу хийж байгаад санаа зовох хэрэггүй” гэх зөвлөгөө авчээ. Энэ уулзалтаас маш их урам зориг авч, ганцаар бэлтгэлээ базааж эхэлсэн.

There's no stopping Ser-Od Bat-Ochir

Тэр халуун өдөр бэлтгэлээ хийж байв. Цастайд, бороотойд, харанхуйд ч тэр гүйсээр байв.

undefined

Ийнхүү 2010 онд Хофү, Брайтоны марафонд түрүүлж, Берлины уралдаанд 10-т орсон. 2013 оны Хонконгод зохиогдсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож 2 цаг 17 мин 47 сек амжилтаар Алтан медаль авсан. Энэ медаль Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх Ази тивийн анхны алтан медаль байсан юм6 Сэр-Од Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон. Түүний тогтоосон амжилт бүр Монголын анхны түүхэн амжилтууд байсан бөгөөд олимпын эрх авсан анхны Монгол марафонч болж байв.

Bat-Ochiryn Ser-Od Wikipedia, 51% OFF | pgme.shifa.com.pk

Түүний өнөөдрийг хүртэл гүйхэд хоёр зүйл нөлөөлжээ. Нэгд, тэр гүйх дуртай. Хоёрдугаарт, тэр гүйлтийн спортоос аз жаргал мэдэрдэг. Бас түүний хайртай гэргий нь тэнд, яг дэргэд нь байдаг. Гэргий О.Оюунтуяа нь 17 жилийн турш дасгалжуулж, өнөөдрийн Б.Сэр-Одыг бүтээхийн төлөө бүхнийг хийсэн юм.

21 photos et images de Bat Ochiryn Ser Od - Getty Images

Тэрбээр марафончдын оргил үеийг 37-45 нас гэж боддог. Энэ насанд хурд, тэсвэр хатуужил төгсөрдөг гэж итгэдэг.

Марафон бол түүний амьдрал. Спортын замналаа орхисон ч, тэр Монголдоо ирээдүйн гүйгчдийг бэлтгэж гүйсээр байх болно. Б.Сэр-Од өнгөрсөн жил өгсөн нэгэн ярилцлагадаа “Би өөрийн эрүүл мэнд, сэтгэлийн амар амгалангийн төлөө гүйнэ. Чадах чинээгээрээ гүйсээр байх болно” хэмээн ярьж байжээ.

Ser-Od Bat-Ochir of Mongolia Returns to the World Championship - The New  York Times

Б.Сэр-Од одоо 42 настай. Тэр зургаа дахь олимпоо хүлээж буй 11 ДАШТ, 74 удаа марафонд уралдсан дэлхийн цор ганц гүйгч. Гэхдээ тэр зогсох болоогүй. Томоохон гүйлтийн тэмцээнд эхний наймд багтаж, хувийн амжилтаа 2 цаг 8 минут 50 секунд болгон ахиулах мөрөөдөлтэй.

Makau Wins Fukuoka in 2:08:22, Mongolia's Bat-Ochir 2:08:50 National Record  for 3rd

Энэ мэдээж амаргүй. Гэхдээ түүний амьдрал хэзээ амар байсан гэж. Жирийн нэгэн гэр бүлээс гаралтай хүү олон улсын гүйлтийн спортод нэрээ дансалж, өөрийгөө бүтээхдээ амар хялбар замыг туулаагүй шүү дээ. Сэр-Одын ачаар Монголд марафон гүйлт хөгжиж олон чадварлаг тамирчид төрөн гарсаар байна.