Лондоны “Арсенал” клубын хагас хамгаалагч Хенрик Мхитарян бэртлийн улмаас зургадугаар тойрогт “Эвертон”-ы эсрэг тулах тоглолтыг өнжиж магадгүй байна. Тэрбээр Европа лигийн тоглолтын үеэр шагайндаа бэртэл авсан юм.
Шинэ улирал эхэлснээс хойш Хенрих багийнхаа төлөө 5 тоглолтод оролцож, нэг гоолын дамжуулалт өгчихөөд байгаа. “Арсенал” болон “Эвертон”-ы тоглолт ням гарагийн шөнө болно.