“Ачит Ихт” ХХК-ий тамирчид гурван алтан медаль хүртлээ

O.Admin
2024-05-18

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Уурхайчдын олон төрөлт спортын тэмцээнд “Ачит Ихт” ХХК-ийн баг тамирчид амжилттай оролцож гурван медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэй гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн гурван спортын төрөлд гурван алт, нэг хүрэл медаль хүртсэнээс гадна гар бөмбөгийн спортын төрөлд шилдэг тоглогчийн шагнал авлаа.

Тэмцээн долоон спортын 13 төрлөөр долоо хоногийн турш үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа. Уг наадамд давхардсан тоогоор 1300 гаруй тамирчин ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

May be an image of 4 people, people playing basketball and text

May be an image of 2 people, people playing basketball and text

May be an image of 2 people and text