3х3 сагсан бөмбөгийн шигшээ олимпод оролцох боломжгүй боллоо

Т.САНДАГ-ОЧИР
2024-05-20

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнд оролцлоо. Тэд өчигдөр хасагдах шатанд Изриалийн шигшээ багтай тоглож хожсоноор шилдэг дөрөвт шалгараад байв.

  • А.Ананд - 4 оноо, 7 самбар, 3/9 довтолгоо
  • Э.Дөлгөөн - 3 оноо, 4 самбар, 3/6 довтолгоо
  • О.Энхбаатар - 4 оноо, 3 самбар, 2/4 довтолгоо
  • Д.Дэлгэрням - 4 оноо, 4 самбар, 4/7 довтолгоо 

Ингэснээр манай баг олимпын эрх авахад нэгхэн алхам үлдсэн юм. Тэгвэл шигшээ баг өнгөрсөн шөнө Францын багтай медалийн эрхийн төлөө, Польшийн багтай хүрэл медалийн төлөө тоглож, тус тус ялагдал хүлээлээ. Энэ тоглолтуудад шигшээ багийн тоглогч А.Анандыг тоглуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь тодорхой хэмжээнд нөлөө үзүүллээ. Учр нь хүндхэн хоёр тоглолтыг манай баг сэлгээгүйгээр гурвуулаа өндөрлүүлэв. Ингэснээр Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг олимпод оролцох боломжгүй болж байна.

ФИБА Ариунболдын Анандыг спортын бус үйлдэл гаргасан гэж үзэн, олимпын эрхийн тэмцээнээс хассан юм.