МСБХ-ны  Ерөнхийлөгч Г.Батцэнгэл хариуцлага үүрч огцрохоо мэдэгдлээ

O.Admin
2024-05-20

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнд оролцож,  өнгөрсөн шөнө Францын багтай медалийн эрхийн төлөө, Польшийн багтай хүрэл медалийн төлөө тоглож, тус тус ялагдал хүлээлээ.

Энэ тоглолтуудад шигшээ багийн тоглогч А.Анандыг тоглуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь тодорхой хэмжээнд нөлөө үзүүллээ. Учир нь ФИБА Ариунболдын Анандыг спортын бус үйлдэл гаргасан гэж үзэн, олимпын эрхийн тэмцээнээс хассан юм. Ингэснээр хүндхэн хоёр тоглолтыг манай баг сэлгээгүйгээр гурвуулаа өндөрлүүлж, олимпод оролцох боломжгүй болсон.

Тэгвэл уг тоглолтын дараа Монголын Сагсанбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Г.Батцэнгэл албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ.

Тэрбээр “Дүрэм журам, ёсзүйн зарчмыг тамирчиддаа ойлгуулан хэвшүүлэх нь бидний үүрэг. Олимпын эрх авч чадаагүйн хариуцлагыг миний бие дангаараа бүрэн хариуцаж, Монголын сагсанбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болно. МСБХ-ны дүрмийн дагуу эрх бүхий дэд Ерөнхийлөгч холбооны цаашдын ажлыг Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны хамт хариуцан ажиллана.  Өнөөдрийг хүртэл хөгжлийн төлөө хамтран ажилласан хамт олон хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа” гэжээ.

May be an image of 1 person and text