“Челси” оноо алдаж, “Арсенал” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-24

Английн премьер лигийн 6 дугаар тойргийн сүүлчийн хоёр тоглолт боллоо. Эхний таван тойрогт төвөггүй хожоод байсан “Челси” клуб “Вест Хэм”-ийн талбайд зочилж, хуурай тэнцлээ. Бүтэн 90 минутын турш “Челси” боломжийн хэрээр довтолсон ч өрсөлдөгч багийнхаа хамгаалалтыг нэвтэлж чадсангүй. Ингэснээр 2 оноо алдаж, 16 оноотой болсноор гуравдугаар байр руу ухарлаа.

Тэгвэл “Арсенал” клуб “Эвертон”-ыг талбайдаа хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 12 оноотой болж, 6 дугаар байрт бичигдэж эхэллээ. Тоглолтын 56 дахь минутад Ляказетт тооны харьцааг нээсэн бол Обамеянг 59 дэх минутад гүйцээжээ.