Роналдо гурав дахь гоолоо оруулж, “Ювентус” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-24

Италийн Сери А лигийн 5 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб энэ тойрогт “Фрозиноне” клубын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 5 дараалан хожиж, 15 оноотой тэргүүллээ хадгалж байна.

Тоглолтын 81 дэх минутад Роналдо гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Бернардески 90 дэх минутад нэгийг нэмжээ.

Бусад тоглолтын үр дүн

Торино 1-3 Наполи

Болонья 2-0 Рома

Лацио 4-1 Женоа

Кьево 0-2 Удинезе

Милан 2-2 Аталанта