Үндэсний их наадмаар барилдах бөхчүүдийн бүртгэл эхэллээ

O.Admin
2024-07-07

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 2024 оны долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд МБӨ-нд бүртгэнэ. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг долоодугаар сарын 08-09-ний өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, 2 хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.