Д.Хүдэрбулга Улсын заан цолны болзол хангалаа

O.Admin
2024-07-12

Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө. 

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын начин Д.Хүдэрбулга Улсын аварга О.Хангайг давж, Улсын заан цолын болзол хангалаа.

Тэрбээр энэ наадмын зургаагийн даваанд Аймгийн арслан Л.Энхсаруулыг өвдөг шороодуулж, Улсын харцага болын болзлыг хангаад байсан юм.