Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа эхлэхэд бэлэн боллоо.
Их шөвөг буюу шөвгийн дөрөвт Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Б.Орхонбаяр, шинээр улсын заан цолны болзол хангаад буй Улсын начин Д.Хүдэртулга нар үлдлээ.