Рүүний “Ди Си Юнайтед”-д очвол жилд 5-8 сая ам.долларын цалин авна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-15

“Эвертон” клубын довтлогч Уэйн Рүүни Америкийн “Ди Си Юнайтед” клуб руу шилжихэд ойрхон байна. Хэлэлцээр амжилттай болбол энэ долоо хоногт юм уу ирэх долоо хоногт Америк явах аж. Рүүни эхнэрийн хамт аль хэдийнэ Вашингтон хотод байр хайж эхэлсэн гэнэ.

Тэрбээр “Ди Си Юнайтед” руу шилжсэн тохиолдолд жилдээ 5-8 сая ам.долларын цалин авах ажээ. Одоогоор Америкийн лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч “Торонто”-гийн Себастьян Жиовинко. Тэрбээр жилдээ 7.1 сая ам.долларын цалин авдаг юм байна. Хоёрдугаарт Майкл Брэдли 6.5 саяын цалингаараа бичигдэж буй ажээ. 

Рүүни “Ди Си Юнайтед” руу 12.5 сая фунтээр шилжиж байгаа юм байна.