Францын нийслэл Парис хотод зуны олимпын наадам албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн олимпын нээлт түүхэнд анх удаа цэнгэлдэхэд бус гадаа, тэр тусмаа Сена мөрний эрэг дээр задгай талбайд зохион байгуулсан юм. Үндэсний Олимпын Хороонд бүртгэлтэй 205 гишүүн, 6,800 орчим тамирчин 85 завиар жагсаал хийсэн нь бас анхных нь байв.