Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам “Парис-2024” олимп хөшгөө нээлээ. Олимпын наадамд монголчууд 33 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд өнөөдөр долоо нь цэц мэргэн, хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, хүч чадлаа сорин тэмцээндээ өрсөлдөх юм. Тодруулбал,
15:00 цаг. Буудлага. Холимог багийн хийн урт бууны 10 метрийн урьдчилсан дасгалд Нянтайн Баяраа, Оюунбатын Есүгэн,
16:00 цаг. Жүдо. Эрэгтэй -60 кг жинд Энхтайваны Ариунболд
16:00 цаг. Жүдо. Эмэгтэй -48 кг жинд Бавуудоржийн Баасанхүү
16:30 цаг. Буудлага. Эрэгтэй хийн гар бууны 10 метрийн урьдчилсан дасгалд Энхтайваны Даваахүү
22:30 цаг. Дугуй. Дугуйн замын эрэгтэй ганцаарчилсан Time Trial төрөлд С.Жамбалжамц
21:25 цаг. Бокс. Эмэгтэй -54 кг жин. Шигшээ 32. Мөнгөнцэцэгийн Энхжаргал нар тэмцээнд оролцоно.
Тэднээс дурдал, жүдо бөхийн эрэгтэй -60 кг-д өрсөлдөх дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд эхний тойрогтоо Египетийн Сами Ёссритэй учраа таарав. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Францын Лука Мхейдзетэй хүч үзнэ. Эмэгтэй -48 кг-ийн жинд дэлхийн аварга Б.Баасанхүү эхний тойрогтоо Мальтагийн Катрына Эспоситотой учраа таарлаа.
Боксын эмэгтэй -54 кг-д өрсөлдөх М.Энхцэцэг Италийн тамирчин Сирин Чараабитай тулалдана. Дараа нь Румыний тамирчин Ленута Лакрамиоратай тулалдана.