ОЛИМП: Урт бууны холимог багийн төрөлд Н.Баяраа, О.Есүгэн нар 16 дугаар байр эзэллээ

O.Admin
2024-07-27

Урт бууны 10 метрийн холимог багийн төрөлд О.Есүгэн, Н.Баяраа нар цэц сорилоо. Энэ дасгалд 28 баг буудсанаас О.Есүгэн 314.1 оноо, Н.Баяраа 311.4 оноо авч нийлбэр дүнгээр 625.4 оноогооор 16 дугаар байрт жагсав.

Уг дасгалд урьдчилсан шатанд эхний дөрвөн байр эзэлсэн нь медалийн төлөө өрсөлддөг. Тодруулбал БНХАУ-ын баг 632.2 оноогоор тэргүүлсэн бол 631.4 оноогоор БНСУ-ын баг алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарчээ.

Медаль

  • Алт: БНХАУ
  • Мөнгө: БНСУ
  • Хүрэл: Казахстан