ОЛИМП: ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ

O.Admin
2024-07-28

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртлээ.

Манай тамирчин шигшээд Японы Нацүми Цүнадод ялагдсанаар энэ олимпын анхны, Монголын багийн түүхэнд 12, эмэгтэй тамирчдаас гурав дахь мөнгөн медалийн эзэн болов.