ОЛИМП: Өнөөдөр манай долоон тамирчин өрсөлдөнө

O.Admin
2024-07-28

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам “Парис-2024” олимп үргэлжилж байна. Олимпын наадамд монголчууд 33 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд өнөөдөр долоо нь цэц мэргэн, хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, хүч чадлаа сорин тэмцээндээ өрсөлдөх юм. Өнөөдөр жүдо, усан сэлэлт, буудлага, боксын тамирчид өрсөлдөнө. 

Цагийн хуваарийг танилцуулъя.

15:15. цаг. Буудлага. Эмэгтэй хийн урт бууны 10 метрийн урьдчилсан дасгал. Оюунбатын Есүгэн

15:30 цаг. Буудлага. Эрэгтэй хийн гар бууны 10 метрийн шигшээ дасгал. Энхтайваны Даваахүү

16:00 цаг. Жүдо. Эрэгтэй -66 кг жин. Ёндонпэрэнлэйн Басхүү.

16:00 цаг. Жүдо. Эмэгтэй -52 кг жин. Лхагвасүрэнгийн Сосорбарам.

17:00 цаг. Усанд сэлэлт. Эмэгтэй 200 метрийн чөлөөт сэлэлт. Батбаярын Энххүслэн.

17:15 цаг. Буудлага. Эрэгтэй хийн урт бууны 10 метрийн урьдчилсан дасгал. Нянтайн Баяраа. 

18:36 цаг. Бокс. Эмэгтэй -50 кг жин. Шигшээ 32. Оюунцэцэгийн Есүгэн өрсөлдөнө.