Өнөөдөр усан сэлэлтийн Б.Энхтамир, боксын М.Энхжаргал нар өрсөлдөнө

O.Admin
2024-07-30

Зуны спортын XXXIII наадам “Парис-2024” олимп үргэлжилж байна. Олимпын наадамд монголчууд 33 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд өнөөдөр усан сэлэлт, боксын хоёр тамирчин өрсөлдөх юм. Цагийн хуваарийг танилцуулъя.

Долдугаар сарын 30.

17:00 цаг. Усанд сэлэлт. Эрэгтэй 100 метрийн чөлөөт сэлэлт. Батбаярын Энхтамир.

23:22 цаг. Бокс. Эмэгтэй -54 кг жин. Шигшээ 16. Мөнгөнцэцэгийн Энхжаргал.