Монголын баг тамирчид өнөөдөр медалийн төлөө өрсөлдөнө.
ЖҮДО – 16:00 цаг
- Эмэгтэй -78 кг
О.Хүслэн эхний тойрогтоо Эквадорын Чала Ванессатай барилдана. Хэрэв ялвал Израилийн Инбар Ланиртай татамид гарна.
- Эрэгтэй -100 кг
Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Израилийн Петер Пальчиктай учраа таарав. Эхний тойрогтоо чанга өрсөлдөгчтэй барилдахаар болжээ.
БАЙТ ХАРВАА – 15:30 цаг
- Б.Отгонболд эрэгтэйчүүдийн ганцаарилсан төрлийн эхний харваагаа Мексикийн Матиас Грандегийн эсрэг хийнэ.
БОКС – 23:00 цаг
- М.Энхжаргал хүрэл медалийн төлөөх тулааныг Туркийн Хатиче Акбашийн эсрэг хийнэ. Хоёр боксчны хэн ялсан нь хүрэл медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгарна.
БУУДЛАГА – 18:00 цаг
- О.Есүгэний хувьд эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалын буудлагад өрсөлдөнө.