БНСУ тамирчдынхаа тээшинд бясаа илрүүлэх үзлэг хийж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-08-14

БНСУ Парисын зуны олимпод оролцон эх орондоо ирсэн тамирчдын хувцас хэрэгслээр дамжин “урилгагүй зочин” бясаа ирэхээс сэргийлэх зорилгоор “бясаа илрүүлэгч” бэлтгэгдсэн үнэрч нохойг нисэх буудалд ажиллуулж эхэлжээ.

БНСУ Парисын олимпоос 32 медаль хүртэж, наймдугаарт эрэмбэлэгдсэн юм. Олимп дууссан тул энэ долоо хоногт 140 орчим тамирчин эх орондоо ирсэн байна.

Гэвч, бясаа зэрэг элдэв хачиг орж ирэхээс болгоомжлон хоёр настай бигль үүлдрийн Сэко гэх нохойгоор тамирчдын тээшинд үзлэг хийлгэж байна. Энэ үйл ажиллагааг тус улсын Засгийн газар, Хортон шавьжтай тэмцэх Cesco компанийн хамтарсан төслийн хүрээнд зохион байгуулж байгаа аж.

Сэко нохой пара олимп дуустал ажиллах гэнэ.