"Парис-2024" зуны паралимпын наадам өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн паралимпын наадамд манай улсаас:
-Байт харваа
-Жүдо
-Таеквондо
-Пауэрлифтинг
-Хөнгөн атлетик
-Усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 12 тамирчин оролцоно.
Монголын тамирчид зуны паралимпын наадмаас гурван спортын төрлөөр нийт дөрвөн медаль хүртсэн бөгөөд “Бээжин-2008” паралимпын наадмаас Д.Баатаржав алт, “Рио-2016” паралимпаас Э.Содномпилжээ, Б.Ууганхүү хүрэл, “Токио-2020” паралимпаас Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн юм.
Манай улсын пара тамирчид зуны паралимпын долоо дахь наадамдаа оролцох гэж байгаа ба анх “Сидней-2000” паралимпын наадамд оролцож, түүнээс хойш тасралтгүй тамирчидаа илгээж буй билээ.
"ПАРИС 2024" Зуны Паралимпын наадамд 168 улсын 4400 тамирчин оролцоно.