У.Хүрэлсүх: Монгол түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье

O.Admin
2024-08-30

Парис хотноо энэ өдрүүдэд зохион байгуулагдаж буй Паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй 12 тамирчны нэг Олон улсын хэмжээний мастер У.Сүрэнжав Таеквондогийн -52 кг-ын жинд алтан медаль хүртэж, эх орныхоо алтан соёмбот далбааг өргүүлсэн түүхэн үйл явдал өчигдөр шөнө тохиолоо.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан түүнд баяр хүргэжээ. Тэрбээр, "Түүхийн шинэ хуудсыг нээж "ПАРИС 2024" Зуны Паралимпын эмэгтэй Таеквондогийн -52 кг жин К44 ангилалд Монголын анхны алтан медалыг авч Монгол төрийн алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулан төрийн дууллаа эгшиглүүлсэн дайчин охин, олон улсын хэмжээний мастер Уламбаярын Сүрэнжав болон багш дасгалжуулагч баг хамт олонд нийт Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж халуун баяр хүргэе. 

"ПАРИС-2024" Паралимпд оролцож байгаа Монгол улсын нийт тамирчид, баг хамт олондоо амжилт хүсье" хэмээжээ.