Өнөөдөр Бөөрөнцөг түлхэлтийн тамирчин Ц.Баттулга өрсөлдөнө

O.Admin
2024-08-31

“Парис-2024” зуны паралимпын 17 дугаар наадам гурав дахь өдрөө болж байна. Өнөөдөр манай улсаас хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд дасгалжуулагч Д.Махаширагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга өрсөлдөнө.

Тэр өнгөрсөн жил болсон “Ханжоу-2024” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд Бээжингийн гранпри болон Бүх Оросын алтан медальтай тамирчин юм.