Монгол Улсаас 11 хүүхэд 2025 онд Англид очиж, алдарт Фүлхэм клубийн бэлтгэлд хамрагдана

O.Admin
2024-10-03

Английн "Фүлхэм" клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд ССАЖЗЯ, Монголын Хөлбөмбөгийн холбоотой хамтран хөлбөмбөгийн 30 клубээс 6-16 насны 160 хүүхдийг бүртгэн, аравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд сургалт зохион байгуулахаар болжээ.

Сургалтад хамрагдсан 160 хүүхдээс Фүлхэм клубийн дасгалжуулагчид 11 хүүхдийг сонгож, 2025 онд Фүлхэм клубийн бэлтгэлд хамруулах болно.

Энэ нь Фүлхэм клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны үргэлжлэл бөгөөд "Go Mongolia" Үндэсний брэндийг 2024-2025 оны Премьер лигийн улиралд албан ёсны бэлтгэлийн хувцас, хэрэгсэл, цахим хуудсаараа дамжуулж дэлхийн хөлбөмбөг сонирхогчдод сурталчилж байна.