Ардчилсан хувьсгалын ойн барилдаанд Улсын заан Д.Хүдэрбулга түрүүлэв

O.Admin
2024-12-08

Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Хүндэтгэлийн барилдаан” Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Улс аймгийн алдар цолтой 128 бөхөөс Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Монгол Улсын Заан Д.Хүдэрбулга түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын Заан М.Лхагвагэрэл үзүүрлэжээ. Харин Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Монгол Улсын Начин Э.Сумьяабат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Сумын заан Э.Төгс-Эрдэнэ нар шөвгөрсөн байна. 

Шагналыг Монгол Улсын тавдах Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга, Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд гардууллаа. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.