Аваргуудын лигийн шинэ улирал дуулиан, шуугианаар дүүрэн өрнөж байна. Өнгөрсөн шөнө G хэсэгт учраа таарсан Оросын “ЦСКА” болон Испанийн алдарт “Реал Мадрид” клубын тоглолт хойд хөршийн багийн ялалтаар өндөрлөж, шуугиан тарилаа.
Армийн баг аваргаа хамгаалагч “Реал”-ыг 1:0-ээр буулгаж авсан юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 2 дахь минутад Влашич оруулжээ. Ийнхүү “ЦСКА” 4 оноотой хэсгээ тэргүүлж эхэллээ.
Нөгөө талд Италийн “Рома” клуб Чехийн “Виктория Пльзень” багийг талбайдаа хүлээж авч, 5:0-ээр “шүүрдлээ”. Тоглолтын 3, 40, 90 дэх минутад Эдин Жеко хет-трик хийсэн. Тэгвэл Ундер 64, Жастин Клюйверт 73 дахь минутад нэг нэгийг нэмжээ.