Аваргуудын лигийн Н хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Италийн аварга “Ювентус” клуб “Янг бойз” багийг талбайдаа хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр эхний хоёр тойрогт одоогоор хоёр хожоод байгаа ганц баг болов. Тоглолтын 5, 33, 69 дэх минутад Дибала гурван гоол оруулж, хет-трик толилуулжээ.
Тэгвэл Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб талбайдаа Испанийн “Валенсия”-г хүлээж авч, гоолгүй тэнцлээ. Премьер лигт тийм ч амжилттай тоглохгүй байгаа “Улаан чөтгөрүүд” тааруу тоглолтынхоо цувралыг Аваргуудын лигт ч үргэлжлүүлж байна.