Увс аймгийн Түргэн сумын харьяат Аймгийн арслан Ганжуурын ЦОГГЭРЭЛ "Тоосгон Уул" ХХК-иас хоёр өрөө байр бэлгэлж улсын цол авахын ерөөл дэвшүүлэн амжилт хүслээ.
Аймгийн арслан Г.Цоггэрэл 2017 оноос хойш “Тоосгон уул” ХХК-ийн нэр дээр барилдаж байгаа билээ. Тэрбээр жилээс жилд барилдааны ур чадвар, амжилт нь ахиж байгаа бөхчүүдийн нэг юм.
Тодруулбал, 2018 онд "Аймгийн начин" 2024 онд "Аймгийн арслан" цол тус тус хүртсэн, улсын баяр наадамд нэг удаа гурав давсан, “Увс нуур” цом, Улаангом сумын Засаг даргын цомыг тус тус гардаад байна.