Аваргуудын лигийн хүрээнд Испанийн “Атлетико Мадрид” клуб талбайдаа Бельгийн “Брюгге”-г хүлээж авч, 3:0-ээр буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод Испанийн багийн шилдэг довтлогч Гризманн хоёр гоол оруулж, дубль хийсэн.
Тэгвэл түүний оруулсан хоёр дахь бөмбөг нь Аваргуудын лигийн түүхэн дэх 8000 дахь гоол байжээ. Ийнхүү Гризманн Аваргуудын лигийн түүхэнд нэрээ үлдээж чадлаа.