Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө Е хэсэгт багтсан Английн “Арсенал” клуб Азербайжаны “Карабах” клубын талбайд зочилж, 0:3-аар буулгаж авснаар хоёр дахь хожлоо авсан юм.
“Их буучид” гол тоглогчдоо ихэнхийг нь амрааж, сэлгээний бүрэлдэхүүнээ талбайд гаргасан ч хожиход асуудал байсангүй. Тоглолтын 4 Папастатопулос тооны харьцааг нээсэн бол Смит-Роу 53, Гендузи 79 дэх минутад нэг нэгийг нэмжээ.
Энэ хэсгийн нөгөө тоглолт Украины “Ворскла” болон Португалын “Спортинг” клубын хооронд боллоо. Тоглолтод “Спортинг” өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор буулгаж авч, хоёр дахь хожлоо авсан юм. Тоглолтын 10 дахь минутад Кулач гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Монтеро, Жоване Кабрал нар 90 дэх минутад буюу цагийн төгсгөлд ойрхон хоёр гоол оруулснаар багтаа ялалт авчирсан юм.