“Челси” ээлжит хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-05

Европа лигийн L хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийн тэргүүн баг “Челси” талбайдаа Унгарын “МОЛ-Види” клубыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хоёр дахь хожлоо авч, 6 оноотойгоор хэсгээ тэргүүлж байна.  Тоглолтын хувь заяаг шийдцсэн цорын ганц гоолыг Мората 70 дахь минутад оруулсан юм.

Тэгвэл энэ хэсгийн нөгөө тоглолт “БАТЭ” болон Грекийн “ПАОК” багийн хооронд болж, зочин баг 1:4-өөр хожлоо.  Тоглолтын 6 дахь минутад Прийович тооны харьцааг нээж, Лео Жаба 11, 17 дахь минутад дубль хийжээ. Харин Пелкас 73 дахь минутад гүйцээсэн. Эзэн багийн нэг гоолыг ч Грекийн клубынхан өөрсдөө оруулсан. 61 дэх минутад хамгаалагч Креспо өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан билээ.