Английн премьер лигийн 8 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн "салхийг хагалж" "Брайтон" клуб талбайдаа "Вест Хэм"-ийг хүлээж авсан юм. Сүүлийн хэдэн тоглолтод тун ч сайн байж, "Манчестер Юнайтед"-ыг хүртэл хожсон Лондон хотын баг энэ удаад юу ч хийж чадсангүй.
Харин талбайн эзэд илүү байж, өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 8 тойргийн дараах байдлаар 8 оноотой болж, 12 дугаар байрт бичигдэж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 25 дахь минутад Мюррей оруулжээ. "Вест Хэм"-ийн хувьд хожигдсоноор 7 оноотой хэвээр үлдэж, 15 дугаар байрт бичигдэж байна.