Английн премьер лигийн 2017-2018 оны улирлын шилдэг дасгалжуулагчаар Пеп Гуардиола тодорлоо. Энэ жил 47 настай Испани мэргэжилтэн “Манчестер Сити”-гийн хамтаар премьер лигт түрүүлсэн юм.
“Манчестер Сити” 32 хожил авч, 106 гоол оруулж, 100 оноотой түрүүлсэн. Мөн зочлон тоглолтоос 16 ялалт авч, хоёрдугаар байрын багаас 19 онооны илүү гарч түрүүлж чадсан юм. Эдгээр үзүүлэлтүүд бүгдээрээ премьер лигийн рекорд амжилт билээ.
Түүнтэй шилдэг дасгалжуулагчийн төлөө Юрген Клопп (Ливерпүүл), Шон Дайч (Бөрнли), Рой Хожсон (Кристал Пэлас), Рафаэль Бенитес (Ньюкасл), Крис Хьютон (Брайтон) нар өрсөлдсөн билээ.