Испанийн алдарт “Реал Мадрид” клубын довтлогч Карим Бензема Ла лигийн 8 дугаар тойргийн тоглолтын үеэр бэртэл авсан. Тэгвэл түүнийг эмч нарын баг оношлоод, шөрөмсний бэртэл хэмээн мэдэгджээ.
Түүнийг хэдэн долоо хоног эмчилгээ хийлгэж, талбайн гадна байх талаар мэдээлэл хараахан өгөөгүй байна. Одоогийн байдлаар Бензема Ла лигт 8 тоглолтод оролцож, 4 гоол оруулаад байгаа билээ.