Жо Харт, Жек Уилшер нар шигшээд дуудагдсангүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-16

Английн шигшээ багийн дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүнд “Вест Хэм”-ийн хаалгач Жо Харт, “Арсенал”-ын хагас хамгаалагч Жек Уилшрер нар багтахгүй нь тодорхой боллоо.  “Гурван арслан”-гийн дасгалжуулагч Гарет Саутгейт өнөөдөр бүрэлдэхүүнээ зарлах ёстой. Гэвч тэрбээр бүрэлдэхүүнээ зарлахаас өмнө Уилшерийг дуудахгүй гэдгээ мэдэгджээ.

Өдгөө 26 настай хагас хамгаалагч  сүүлийн жилүүдэд бэртэл гэмтлийн асуудалтай байгаа. Гэхдээ өнгөрч буй улирлын 38 тоглолтод бүгдэд нь оролцсон ч ийн шигшээдээ дуудагдсангүй.  Саутгейт өөр нэг тоглогчийг дэлхийн аваргын бүрэлдэхүүнд дуудахгүй гэдгээ мэдэгджээ. Тэр нь “Вест Хэм”-д зээлээр тоглосон хаалгач Жо Харт.

Английн шигшээд дуудагдах гурван хаалгачаар Жек Батленд (Сток Сити), Жордан Пикфорд (Эвертон) болон Ник Поуп (Бөрнли) нар тодорч байгаа аж.