Испанийн алдарт “Реал Мадрид” клуб Английн “Манчестер Сити” клубын хагас хамгаалагч Рахим Стерлингийг сонирхож байгаа ажээ. ESPN-ийн мэдээлж байгаагаар Мадрид хотын баг өдгөө 23 настай хөлбөмбөгчний “Сити”-тэй байгуулсан гэрээний нөхцлийг судалж байгаа гэнэ.
Стерлингийн багтайгаа байгуулсан гэрээ 2020 онд дуусна. Одоогоор талууд шинэ гэрээ байгуулах талаар ямар нэг тохирцолцоонд хүрээгүй байгаа юм. “Реал” руу явах боломжийн талаар Стерлинг “Гадаадад тоглох сайн байна, их ч туршлага болох байх. Испани их сонирхолтой. Ямар ч байсан цаг агаар сайхантай” хэмээн ярьсан байна.