Погба Францын шигшээн тоглогчдод алмаазан бөгж бэлэглэнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-11

“Манчестер Юнайтед” клубын хагас хамгаалагч Пол Погба 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга болсон шигшээ багийн тамирчиддаа бөгж бэлэглэхээр болжээ.  Тэр бөгж нь цэнхэр өнгийн очир алмаазаар хүрээлэгдсэн, улаан бадмаараг чимэглэлтэй гэж ESPN мэдээлжээ.

Одоогоор бөгжний үнэ тодорхой биш байгаа аж. Бөгжийг АНУ-ын Калифорн хотод байрлах ason of Beverly Hills үнэт эдлэлийн дэлгүүрээс авчирч байгаа юм байна. Бөгжүүдийг Лос-Анжелесаас Парист авчрахад шаардлагатай 10 мянган еврог Францын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч  Ноэль Ле Гре төлөхөд бэлэн гэдгээ мэдэгджээ.