“Үндэстнүүдийн лиг-2018” тэмцээний зарим хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. А3 хэсэгт багтсан Польшийн шигшээ баг талбайдаа Португалыг хүлээж авч тулсан. Энэ тоглолтод зочин баг Португал илүү байж, хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь 2:3-аар буулгаж авлаа.
Ингэснээр 6 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна. Харин Польш нэг оноотой үлдлээ. Тоглолтын 18 дахь минутад Пентек тооны харьцааг нээсэн. Тэгвэл Андре Силва 31 дэх минутад тэнцүүлсэн. Улмаар Глик 42 дахь минутад өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан бол Бернардо Силва 52 дахь минутад нэгийг нэмж, багтаа ялалт авчирсан юм. Польшоос 77 дахь минутад Блашчиковски нэг гоол оруулсан ч хожигдлоос багаа аварсангүй.