Таван хүнтэй баг бүрдүүлж, "City Cup-2018" боулингийн тэмцээнд оролцох боломжтой

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-13

Монголын Боулинг сонирхогчдын холбоо үүсэн байгуулагдсаны 10, "Биг Боулинг" төв байгуулагдсаны 10, “City Cup” тэмцээний 10, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн болох гэж байна. Энэхүү  тэмцээн энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болно. 

Урьд өмнө байгаагүй хамгийн өндөр шагналын сантай тус тэмцээнд хамт олон, байгууллага, найз нөхдөөрөө 5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж орох боломж боулинг сонирхогчдод нээлттэй аж.  Багийн гишүүдийн 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй тамирчин байх юм байна.