“Үндэстнүүдийн лиг” тэмцээний хэсгийн тоглолтууд болж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө В2 хэсэгт багтсан Оросын шигшээ баг талбайдаа Туркийг хүлээж авч, 2:0-ээр хожлоо. Ингэснээр гурван тойргийн дараах байдлаар 7 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна. Тоглолтын 20 дахь минутад Нойштедтер гоолдож, тооны харьцааг нээсэн бол Черышев 78 дахь минутад гүйцээжээ.
Тэгвэл А3 хэсэгт багтсан Польшийн шигшээ баг талбайдаа Италийг хүлээж авч, 0:1-ээр хожигдлоо. Ингэснээр Итали гурван тойрогт 4 оноотой боллоо. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 90 дэх минутад Бираги оруулжээ.