Косьельни Францын шигшээ багаас зодог тайллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-15

“Арсенал” клубын хамгаалагч Лоран Косьельни Францын шигшээ багаас зодог тайлж байгаагаа мэдэгджээ. Энэ жил 33 настай хамгаалагч 2011 оноос хойш шигшээ багтаа тоглож эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд 51 тоглолт хийж, нэг гоол оруулсан байна.

Тэрбээр 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д гэмтлийн улмаас оролцож чадаагүй.  Косьельни “Би Францын шигшээн төлөө чадах бүхнээ хийсэн. Одоо миний хувьд шигшээ багийн аялал энэ хүрээд дуусч байна. Би шигшээ багтаа дахиж тоглохгүй ч Францыг үргэлж дэмжсээр байх болно” хэмээн ярьжээ.