Италийн “Милан” клубт зээлээ тоглож байгаа Тьемуэ Бакайоко “Челси” рүү буцахаар болжээ. Учир нь “Милан”-ы удирдлагууд түүнийг буцаах шийдвэрийг аль хэдийнэ гаргачихсан байгаа аж.
“Милан” клубын ерөнхий менежер Женнаро Гаттузо “Бакайоко Италийн хөлбөмбөгт, тэр дундаа манай багт тохирохгүй юм байна” хэмээн Football Italia-д ярилцлага өгөхдөө хэлсэн байна. “Челси” түүнийг өнгөрсөн жилийн зун “Монако”-гаас 40 сая еврогоор худалдаж авч байсан. Харин энэ улирлын эхэнд “Милан” руу зээлээр явуулсан юм. Гэвч тэрбээр улирал эхэлснээс хойш Сери А лигт 82 минут тоглосон бол Европа лигт хоёр тоглолтод оролцжээ.