Месси “Барселона” дахь хүүхдийн санд 2.6 сая евро хандивлажээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-19

Испанийн “Барселона” клубын хагас хамгаалагч Лионел Месси Барселон хотын төвд байрлах хүүхдийн санд мөнгө хандивлажээ. Түүний байгуулсан Месси Stavros Niarhos Foundation (SNF)-тай хамтарч 2.6 сая еврог хандивлажээ. Хүүхдийн сан нь хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлгийн  шинэ барилга барих гэж байгаа бөгөөд  30 сая евро хэрэгтэй учир ийн хандив өргөсөн юм байна.

Барилгын ажил 2020 онд эхлэх бөгөөд эмнэлэг  нь жилдээ 400 хүнд үйлчлэх хүчин чадалтай аж. Харин одоогийн байгаа барилга нь 1970-аад оны үед баригдсан, жилдээ 215 хүнд үйлчлэх боломжтой юм байна.