Испанийн Ла лигийн 9 дүгээр тойргийн хүрээнд “Барса” клуб “Севилья”-тай тулж, 4:2-оор хожсон билээ. Энэ тоглолтод Месси бэртэл авсан. Тэрбээр эсрэг багийн тоглогч Франко Васкестэй мөргөлдөж, гарандаа бэртэл авснаар 26 дахь минутад талбайг чөлөөлсөн билээ.
Тэрбээр баруун гарынхаа тохойгоор тулж, эвгүй газардсан бөгөөд тохойндоо бэртэл авсан байж магадгүй байна. Одоогоор Мессигийн бэртэл хэр ноцтой талаар мэдээлэл гараагүй байна. “Барса”-гийн хувьд долоо хоногийн дундуур Аваргуудын лигт “Интер” клубтэй тулна. Харин энэ сарын 28-ны ням гарагт “Реал”-ын эсрэг тоглох билээ. Хэрвээ Мессигийн гэмтэл хүнд бол тэрбээр “Реал”-ын эсрэг тоглохгүй байж магадгүй нь.