Испанийн Ла лигийн есдүгээр тойргийн ихэнх тоглолтууд болж өндөрлөлөө. Тэгвэл есдүгээр тойрогт “Реал Мадрид” клуб “Леванте”-д хожигдсоныхоо гайгаар 7 дугаар байр руу уналаа. Өнгөрсөн шөнө “Вальядолид” клуб хожил авснаар 15 оноотой болж, тэдний дээр гарсан юм.
Харин “Реал Мадрид” Европын тэмцээнд оролцох эрхгүй байрт бичигдэж эхэлсэн нь асуудлыг улам дэвэргэж байна. Есөн тойргийн дараах байдлаар “Реал” дөнгөж 14 оноотой бол “Вальядолид” 15, “Атлетико” болон “Севилья” 16 оноотой явна. Харин “Алавес” болон “Эспаньол” клубүүд 17 оноотой хоёр, гуравдугаар байрт бичигдэж байгаа бол “Барселона” 18 оноотой хүснэгтийг тэргүүлж байна.