“Арсенал” 11 жилийн дараа 10 дараалан хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-23

Английн премьер лигийн 9 дүгээр тойргийн хүрээнд “Арсенал” клуб талбайдаа “Лестер”-ийг 3:1-ээр буулгаж авсан билээ. “Их буучид” улирлын эхэнд “Сити”-д 2:0, “Челси”-д 3:2-оор хожигдсоноос хойш бүх тэмцээнд 10 дараалан хожоод байна.

Ингэснээр 11 жилийн дараа анх удаа 10 дараалан хожиж байгаа нь энэ аж. 2007 оны наймдугаар сараас аравдугаар сарын хооронд 12 дараалан хожиж байжээ. 9 тойргийн дараах байдлаар “Арсенал” 21 оноотой “Сити”, “Ливерпүүл”-ээс хоёр оноо алдаж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна.