Аваргуудын лигийн F хэсгийн гуравдугаар тойргийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийн тэргүүн баг болох Английн аварга “Манчестер Сити” Украины “Шахтёр” клубын талбайд зочиллоо. Энэ тоглолтод “Сити” өрсөлдөгчөө 0:3-аар хожиж, 6 оноотой болсноор хэсгээ тэргүүлж эхлэв.
Тоглолтын 30 дахь минутад Сильва гоолдож, тооны харьцааг нээсэн. Түүний араас 35 дахь минутад Лапорт нэгийг нэмсэн бол Бернардо Силва 70 дахь минутад гүйцээжээ.
Нөгөө талд Германы “Хоффенхайм” клуб талбайдаа Францын “Лион”-ыг хүлээж авч, 3:3-аар тэнцлээ. Ингэснээр Германы баг 2, Францын клуб 5 оноотой боллоо. Энэ тоглолтод эзэн багаас Крамарич 32, 47 дахь минутад дубль хийж, Жоэлинтон 90 дэх минутад тэнцээний гоол оруулсан юм. Тэгвэл зочин багаас Траоре 26, Ндомбеле 59, Депай 67 дахь минутад нэг нэгийг оруулжээ.