Чөлөөт бөхийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо болж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр эмэгтэй 50, 53, 57, 62 кг-ын жингийн барилдаан болно. 50 кг-ын жинд зодоглож байгаа Э.Нарангэрэл Туркийн Эвин Демирхантай эхний барилдаанаа хийхээр оноолт таараад байна. Тэгвэл 53-т барилдаж байгаа Э.Сумъяа Солонгосын Ли Шин Хэтэй учраа таарлаа. Ялаж гэмээнэ Украины Критиана Береза болон Молдавын Луиза Элизабет нарын ялсантай нь барилдана.
57-д хүч үзэж буй А.Батцэцэг эхний тойрогтоо Хойд Солонгосын Ин Сун Жонтай оноолт таарлаа. Харин 62-т барилдаж байгаа Э.Гантуяа Солонгосын бөх Жун Вонтай барилдахаар оноолт таараад байна.